taiwan

ТАЙВАН: Хуурамч криптогоор луйвар хийжээ!

Тайвань улсад  криптовалютын луйвар хийсэн хэрэгт холбогдуулан 15 сэжигтнийг баривчлан саатуулсан байна. Англи хэл дээр гардаг Focus Taiwan мэдээллийн эх сурвалжийн дамжуулснаар Тайванийн Нью Тайпейд дээрхи сэжигтнүүдийг баривчилжээ.

Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Ли Чи Шуны хэлж буйгаар 1 сарын 9 болон 17-ны өдрүүдэд 2 тусгай ажиллагаа явуулсны хүчинд гэмт этгээдүүдийг саатуулсан байна. Сэжигтнүүдийг луйвар хийсэн хэмээн буруутгаж, Тайванийн дүүргийн прокурорын газарт хэргийг нь шилжүүлжээ.

Сэжигтнүүд нь насанд хүрэгчдийн энтертейнмэнт салбарын контентын төлбөр тооцоог хийх хэлбэр хэмээн IBCoin-ыг сурталчилж байжээ. Тэд Фейсбүүк болон нийгмийн харилцааны сайтуудад үнэтэй машин, тансаг хэрэглээний зурагнуудыг оруулж, IBCoin-д хөрөнгө оруулалт хийсний давуу тал хэмээн хохирогчдод итгүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр IBCoin авсан хэрэглэгчдээс хөрөнгө оруулалтын өгөөж авсан хүн байхгүй, уг криптогоор арилжаа хийдэг хувь хүн, компани одоогоор байхгүй гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих