Аав ээжтэйгээ ямар харилцаатай байхыг хүсэж байна вэ?

Хүүхдүүдээ аав, ээжтэйгээ харилцаагаа ямар байлгахыг хүсдэг вэ? Заримдаа бид өөрсдийгөө илэрхийлж, юу хүсч байгаагаа хэлэхээс нааш томчууд анзаарахгүй байх үе бий.

 

Эцэг эхчүүд “хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил” гэдэг. Хайр ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, хайр багадвал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байдаг талтай. Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээр их ур ухаан, хичээл зүтгэл шаардах маш том ажил юм.

Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш гэх үг байдаг ч эцсийн эцэст ухааныг нь ч мөн л эцэг эх төрүүлсэн байдаг. Товчхондоо хүүхдүүд бидний өссөн төрсөн орчин, аав ээжийнх маань зан харилцаа биднийг ямар хүн болох вэ гэдэг төлөвшлийн 80-90% өгдөг.

Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сайхан сэтгэл,  гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий болдог. Магадгүй зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан авираас аав, ээжүүд өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм.

Ажил амьдралын завгүй хэв маягаас болж анхаарал халамж дутах, чиний хүсэл эрмэлзлэлийг дэмжихээ мартчихаад байгаа, магадгүй чи маш их баярласан талаараа хэлэхээ мартчихсан юм биш биз. Тийм бол аав, ээждээ захидал бичээрэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих