liberland

Биткойнд таатай ханддаг Либерлэнд улсыг хүлээн зөвшөөрлөө

Либерлэнд нэртэй өөртөө засах улс нь Хорват болон Серб улсуудын хооронд оршдог хэсэг бүлэг газарт өөрийгөө тунхагласан. Өнгөрсөн 1 дүгээр сарын 31-нд өөрийгөө тунхагласан энэхүү өөртөө засах жижиг улсыг НҮБ-ын гишүүн орнууд хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.

Тэгвэл Европын хорооны ерөнхийлөгч Жан Клауд Юнкер уг бичил улсыг хүлээн зөвшөөрчээ. Өөрийгөө Либерлэндийн өөртөө засах чөлөөт улс хэмээн нэрийдээд буй бичил улс нь ердөө 7 км шоо дөрвөлжин газарт л оршдог.

Данубе мөрний эрэг дагуу уг газар нутгийг 2015 онд либертариан үзэл бодолд итгэдэг хэсэг бүлэг хүмүүс эзэмшиж, өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх арга алхам хийх болсон юм. Одоогийн байдлаар уг улсын иргэншилтэй болохыг хүссэн 550,000 орчим хүний өргөдлийг цуглуулаад байгаа гэнэ.

Либерлэнд улс нь инновацилаг технологи буюу криптовалют, блокчейнд ихээхэн элгэмсэг ханддаг нь үг үйлдлээс тодорхой харагддаг. 2 сарын 10-ны байдлаар энэхүү улс нь биткойн, биткойн кешь, этериүм, биткойн core зэргийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих