bvs-zam

Бүс замаар гангийн нийлүүлэлт бүрдэнэ

БНХАУ-ын Засгийн газрын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд тус улсын дотоодын гангийн нийлүүлэлтийн илүүдэл буурч, харин эрэлт өсөх төлөвтэй байгаа аж.

“Бүс ба Зам” санаачилгын бүх ажил төлөвлөгөөний дагуу явбал 2020 он гэхэд дэд бүтцийн санхүүжилт хугацаандаа багтан олгогдоно гэж Азийн хөгжлийн банк үзэж байна. 2010-2020 оны хооронд 10 жилийн хугацаанд дэд бүтцэд зориулахаар найман их наяд ам.доллар төсөвлөсөн ажээ. Ингэснээр “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд гангийн эрэлт 272 сая тонн хүртэл өсөж магадгүй байна.

Мөн БНХАУ-ын гангийн гарц 2017 оныхтой харьцуулахад жилийн гурван хувиар өснө гэсэн таамаг байгаа ажээ. Төмөр зам барих төслийн нэг сая ам.долларын ажил тутамд 34 тонн гангийн бүтээгдэхүүн шаардлагатай гэж тооцоолоод байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих