das

Гуравдугаар сард БНХАУ Монголоос хамгийн их коксжих нүүрсийг авчээ

Гуравдугаар сард БНХАУ Монгол Улсаас анх удаа 3.3 сая тонн буюу хамгийн их хэмжээгээр коксжих нүүрс худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 44 хувиар өссөн дүн болж байгаа юм.

Дурдсан хугацаанд Австралиас 2.2 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Ингэснээр БНХАУ-д нийлүүлж байгаа коксжих нүүрсний хэмжээгээр Монгол Улс Австралийг давж гараад байна. Дараагийн нэгэн томоохон нийлүүлэгч болох ОХУ гуравдугаар сард БНХАУ-д 417 мянган тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 100 гаруй хувиар өссөн дүн болж байна.

БНХАУ Австралиас импортолж буй коксжих нүүрсний гаалийн бүрдүүлэлт хийх үйл явцыг саатуулсан бөгөөд үүний улмаас хоёрдугаар сард энэ төрлийн нүүрсний импорт огцом буурчээ. Харин гуравдугаар сард эргэн сэргээд байна. 6.1 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 53 хувиар өссөн дүн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих