zuunbayn-50 huuhdiin-tsetserleg

Зүүнбаянд 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

~Зүүнбаянд 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно~

Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг буюу Зүүнбаян тосгонд нефть олборлох үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг барихаар наймдугаар сарын 02-нд шав тавив.

Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Хархорин Өргөө” ХХК ажиллах бөгөөд энэ онд дуусгаж хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Зүүнбаянд 2000 орчим иргэн оршин суудаг. Багийн хэмжээнд нэг цэцэрлэг ажиллаж жилдээ 120 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх насны боловсрол олгодог ч ачааллаа дийлдэггүй аж.

Энэ бүс нутагт цаашдаа Ханги-Мандалын төмөр зам ашиглалтад орж үйлдвэр, бизнес хөгжиж хүн ам нь 3500 болж өсөхөөр байгаа бөгөөд дахин шинэ цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ байгаа гэдгийг албаныхан тодотголоо.

Дашрамд дурдахад 2017 онд Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Сайншанд сумын тавдугаар баг буюу Зүүнбаян тосгоныг сум болгох саналыг дэмжиж, тогтоол баталж УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлж байсан.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих