Пауэрлифтинг

Манай улсад Пауэрлифтингийн Азийн АШТ зохиогдож байна

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад тав дахь өдрөө болж байгаа билээ. Тэмцээнд есөн орны нийт 290 тамирчин хувцас хэрэглэлтэй болон хэрэглэлгүй гэсэн хоёр төрөлд бүх насны ангилалд өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний үеэр ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ О.Орхонтуул 63 кг-ын жинд Азийн дээд амжилт тогтоосон бол эрэгтэйчүүдийн 105 кг-д Казахстаны тамирчин, ДАШТ-ий хошой алт, мөнгөн медальт Асхар 335 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртэж, шар тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тус тэмцээн нь маргааш өндөрлөх бөгөөд дэлхийн хошой аварга, “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 105 кг-ын жинд өрсөлдөх юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих