Нийтийн эзэмшлийн газрын 449 байршилд газар чөлөөлөлтийг хийжээ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд газар олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгох, газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн тухай мэдээлэл хийв.

Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн газрын 449 байршилд газар чөлөөлөлтийг хийсэн байна. Үүнээс

  • Хашаа хайс 346
  • Өргөтгөлийн барилга 8,
  • ТҮЦ 32 тоосгон
  • Граж 23 гээд нийт 4151 м2 газар чөлөөлөөд байгаа аж.

“Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн газарт зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа явуулаагүй 24 байршилд газар эзэмших гэрчилгээг 9 сарын 5-ны захирамжаар хүчингүй болгожээ. Нийт 103 иргэн, ААН-ийн зөвшөөрлийг судалсан бөгөөд 69-ийг нь Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлээд байгаа юм байна. Дээрх иргэдээс хууль бусаар газрын эрхийг цуцалж байна хэмээн нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд нөхөн төлбөртэй холбоотой маргаан шүүхэд шилжээд байгаа юм байна.

Нийслэлийн хэмжээнд сургууль , цэцэрлэг, эмнэлгийн 45 байгууллагын газраас 2.9 га газрыг хасч иргэн, ААН-д олгосон хууль бус үйлдэл гарчээ. Дээрх зөвшөөрлүүдийг хүчингүй болгох арга хэмжээг эхлүүлээд байгаа юм байна.

эх сурвалж: mnb.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих