Дижитал валют арилжааны бизнес хийх зөвшөөрлийг 4 компанид олгов

ТАЙЛАНД: Дижитал валют арилжааны бизнес хийх зөвшөөрлийг 4 компанид олгов

Тайландын Сангийн яам нь дижитал өмчийн бизнесийн лицензийг криптовалюттай холбоотой 4 фирмд олгосон тухай мэдээлэл цацагдлаа. 1 сарын 8-нд Тайландын үнэт цаас ба арилжааны хорооноос энэхүү шийдвэрийг танилцуулсан байна. Зохих ёсны зөвшөөрлийг авч буй 4 компани нь “Bitcoin Exchange Co.”, “Ltd, Bitkub Online Co.”, “Ltd, Satang корпорац”, крипто брокерын “Coins TH” зэрэг ажээ.

~Дижитал валют арилжааны бизнес хийх зөвшөөрлийг 4 компанид олгов~

Дээрх дөрвөн компаниас гадна дижитал өмчийн арилжааны газар ажиллуулах зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан Coin Asset Co., Ltd-ийн өгсөн мэдүүлгийг холбогдох албаны хүмүүс судалж байна. Харин Cash2coin болон Зүүн Өмнөд Азийн Дижитал арилжааны компани буюу SEADEX гэсэн 2 газрын хүсэлтийг албаны хүмүүс хүлээн авахаас татгалзаж, зөвшөөрөл олгоогүй байна.

Эдгээр 2 компани нь Тайландын үнэт цаас ба арилжааны хорооны тавьж буй шаардлагад хараахан нийцээгүй гэсэн тайлбарыг өгчээ. Эргэн сануулахад өнгөрсөн 2018 оны 8 дугаар сард Таиландын албаны хүмүүс нь дотоодын крипто зах зээл бий болгох зорилгоор 7 бизнес эрхлэгч компанид энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өгч байсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих