slider2

Уул уурхайн 200 гаруй компани сайн дураар мэдээллээ тайлагнажээ

Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийг олон нийтэд танилцуулж эхэлжээ. Нүүрс, алт, зэс гэхчлэн байгалийн баялаг хэн нэгэн хүнийх бус нийт олны өмч болохыг Үндсэн хуульд заасан байдаг. Тиймээс ч төр засгийн байгууллагууд нийтийн өмчид тулгуурлан, зах зээлийн нийгэмд, баялгийг ашиглахдаа ил тод байх ёстой. Дэлхийн улс орнуудын хувьд ч эрдэс баялгийн нөөцийг зарцуулахдаа хариуцлагатай байх шаардлагатай гэдэг дээр ойлголцлоо нэгтгэн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод санаачилга”-д нэгдэцгээсэн байдаг.

Манай улс 2006 онд ОҮИТБС-д нэгдсэн. Санаачилга хэрэгжүүлэгч орнууддаа 3-5 жил тутам “Баталгаажуулалт” гэх чанарын хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулдаг. Ил байх шаардлагатай хэрнээ далд байгаа мэдээллүүдийг нийтийн өмнө гаргаж тавьснаар, эрдэс баялгийн салбарын үр ашгийн хүртээмж нийгэмд шударгаар хүрэх сайн талтай.

Тэгвэл эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авилга, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулахад зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албаны хамтран ажиллаж, уул уурхай, газрын тосны салбарт төв орон нутгийн хэмжээнд байгуулагдсан 14 төрлийн 400 гаруй гэрээг байршуулж нийтэд ил тод болголоо.

Хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн хуваах зэрэг Засгийн газрын түвшинд байгуулагддаг томоохон гэрээнээс эхлээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгуулдаг гэрээ зэрэг энэ салбарын гэрээнүүдийг иргэд татан авч, талуудын үүргийн хэрэгжилтэд хяналт тавих боломж нээгдэж байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих