chingeltei-duureg

Чингэлтэйн Шуурхай штаб хоёр дахь цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна

“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт үргэлжилж байна.

Өдрийн 15:30 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн шуурхай штаб Улсын онцгой комиссын шуурхай штабаас өгсөн хоёр дахь цагийн байдалд ажиллаж байна. Энэ үеэр сургуулийн удирдагч, дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн “Ковид-19 халдварт цар тахлын эсрэг дадлага сургуулилалт өнөөдөр 08:30 цагаас нэгэн зэрэг эхэллээ. Одоогийн байдлаар дадлага сургуулилалт хэвийн үргэлжилж байна.

~Чингэлтэйн Шуурхай штаб хоёр дахь цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна~

Манай дүүргийн шуурхай штаб Улсын онцгой комиссын шуурхай штабаас өгсөн хоёр дахь цагийн байдалд багийн гишүүд ажиллаж байна. Мөн манай дүүргийн штаб маргааш хөл хорио тогтоох бэлтгэл ажлыг хангах хүрээнд дадлага сургуулилалт эхлэхээс долоо хоногийн өмнө бэлтгэл ажлаа хангаад шуурхай штабын зохион байгуулалтад орж, зургаан багт хуваагдаж ажиллалаа. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан иж бүрэн сургуульд оролцсон албан хаагчид нэлээдгүй байгаа учраас энэ жилийн дадлага сургуулилалтыг зохион байгуулахад харьцангуй хүндрэл багатай байна” гэсэн мэдээллийг өгсөн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих