таван-толгой

“Эрдэнэс Тавантолгой” ХК 50 сая дах тонн нүүрсээ олборлолоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 оноос олборлолтоо эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 50 сая тонн нүүрс олборлоод байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт болов. Харин үнийн хувьд “Chalco” компанид нийлүүлж байгаа Зүүн цанхийн нүүрсийг нэг тонн тутмыг нь 63.32 ам.доллараар борлуулж байгаа. Тус үнэ нь 2018 оны II улиралд 61 ам.доллар болсон бөгөөд түүнээс хойш анх удаа буюу энэ оны I улиралд нэмэгджээ. Баруун цанхийн нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар борлуулж байгаа юм. Нэг тн нүүрсний ханш нь хамгийн сүүлийн байдлаар 71.25 ам.доллар байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК I улиралд дөрвөн сая тонн нүүрс борлуулсан талаараа мэдээллээ. Компани 2019 онд 13 сая тонн нүүрс олборлож, борлуулахаар төлөвлөсөн байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих