gobi

Үндэсний үйлдвэрлэгч “Говь” компанийн хувьцааг хуваах шийдвэр гарлаа

Үндэсний үйлдвэрлэгч “Говь” компанийн нийтэд санал болгосон нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 7 сая 801 мянга 125 ширхэг хувьцааг 100 хувааж, нэг бүр нь нэг төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 780 сая 112 мянга 500 ширхэг энгийн хувьцаа болгохоор шийдвэрлэсэн талаар Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.

~Үндэсний үйлдвэрлэгч “Говь” компанийн хувьцааг хуваах шийдвэр гарлаа~

Ингэснээр хувьцааны хөрвөх чадвар, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх, компанийн зах зээлийн үнэлгээг өсгөх, цаашлаад хувьцааны төвлөрлийг бууруулах ач холбогдолтой гэж Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн юм.

Мөн хувьцаа хуваах үйл ажиллагааг ажлын 10 хоногийн дотор багтаан гүйцэтгэхийг Монголын Хөрөнгийн бирж болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд үүрэг болгожээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих