ӨМНӨГОВЬ: Үлэг гүрвэлийн шинэ төрлийн олдвор “Говьраптор”-ыг илрүүллээ

Үлэг гүрвэл хэмээх амьтан нь 70-80 сая жилийн тэртээ, эх газар дээр оршин тогтнож байсан түүхтэй. Дэлхий дээрх 330 гаруй үлэг гүрвэлийн олдвороос, 64 нь Монголын говь нутгаас олдсон түүхэн баримт бий.

МУИС-ийн Археологи-Антропологийн багш, судлаач, профессор Б.Бямбадорж хэлэхдээ,

byambadorj

МУИС-ийн Археологи-Антропологийн багш, судлаач, профессор Б.Бямбадорж

Эрт үлэг гүрвэлийн цагт Ази тивийн төв хэсэг тэр дундаа Монгол орны нутгийн өмнөд хэсэг ан амьтан амьдрахад тохиромжтой тансаг газар байсан ба дэлхийн тектоник хөдөлгөөний өөрчлөлтийн явцад Гималайн нуруу газраас дээш өргөгдөн урдаас ирэх дулааны урсгалыг хаасан байх магадлалтай гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлдэг” хэмээн хэлжээ.

Ховорт тооцогдох хамгийн том үлэг гүрвэлийн яс, үлэг гүрвэлийн өндөг олдсон манай орноос дахин гайхалтай олдвор олдсон мэдээлэл байна.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс Овираптозавр буюу орчин цагийн шувуутай төстэй үлэг гүрвэлийн шинэ төрлийг илрүүлжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн ба уг олдворыг “Говьраптор” хэмээн нэрлэсэн байна.

 

А.Чингэстэй

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих