Өсвөр насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байна

Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл барьж замын хөдөлгөөнд оролцох зөрчил нэмэгдэж байна

Өнгөрсөн шөнө /2020-08-09/ 13 настай хүүхэд машин барьж замын хөдөлгөөнд оролцож байсныг цагдаа нар илрүүлжээ.

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд шөнийн цагаар машин барих тохиолдол нэмэгдсэн байна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаа жолооч нарын тоо огт буурахгүй байна.

Зөвхөн өчигдөр л гэхэд нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан 23 жолооч бүртгэгджээ. 400 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь 1-2 жилээр хасах хуулийн заалтыг эргэж харж, илүү чанга болгох хэрэгтэй гэж замын цагдаа нар хэлж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих