CIARA VS JANET JACKSON

Одоо 30 настай дуучин, бүжигчин Сиарагийн бага насанд “Жаксон 5” хамтлагийнхан хамгийн их нөлөө үзүүлсэн гэдгийг нуудаггүй. Одоо бол түүний номер 1 шүтээн нь Майкл Жексон, харин хоёрдугаарт Жанет Жексон.

Үүнийг нь мэдсэн юм шиг шүтэн бишрэгчид нь Сиараг үргэлж Жанет Жексонтой харьцуулсаар ирсэн билээ. Эхэндээ Жанет Жексонтой үргэлж зүйрлэгдэхээс санаа зовж, ичдэг байсан Сиара одоо харин тийм гайхалтай хүнтэй адилтгаж байгаад нь баярладаг болсон гэнэ. Харин түүнээс попын хатан хаантай бүжгээр өрсөлдөх үү гэсэн сэтгүүлчийн асуултанд “Тийм сайхан боломжийг алдахыг хүсэхгүй ээ. Энэ нь түүнийг үл хүндэлнэ гэсэн үг биш л дээ. Гэхдээ үнэхээр гайхалтай өрсөлдөөн болох юм биш үү, би энэ санааны чинь талаар бодож үзнэ ээ” гэж хариулсан байна. Тэрээр мөн шинэхэн цомог дээрээ ажиллаж байгаа билээ. Энэ нь түүний 2004 онд гаргасан Goodies цомгийн дараах анхны шинэ уран бүтээл болох юм. Шинэ цомгийнхоо тухай тэрээр “Goodies”-ийн үеэр би яг л жаахан хүүхэд шиг байжээ. Тухайн үед бүх юм онцгой байсан л даа. Гэхдээ одоо бол би өөртөө илүү итгэлтэй, амар тайван хүн болсон. Сонсогчдод маань миний илүү том хүн болж төлөвшсөн дуунууд таалагдах болов уу гэж найдаж байна” гэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих