bartaat-zamiin-uraldaan-2019

Автомашины бартаат замын “Автохим-Мастеркросс-2019” тэмцээн болно

Автомашины “Автохим-Мастеркросс-2019” бартаат замын уралдаан энэ сарын 24-нд Морингийн даваанд болно. Тэмцээнийг “Автохим” ХХК ивээн тэтгэж байгаа бөгөөд 50 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Монголын автомастеруудын холбоог тамирчид өөрсдөө нэгдэн байгуулж, 13 жил тасралтгүй тэмцээн уралдаан зохион байгуулж иржээ.

Дашрамд дуулгахад, “Дакар 2019” олон улсын уралдаанд Монголын баг энэ удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, автомашины SxS ангиллын дөрвөн дугуйтаар оролцсон Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар 10 өдрийн уралдааны амжилттай туулсан анхдагч болсон юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих