Монголын циркчид шааригтай акробатын үзүүлбэрээр МӨНГӨН ЦОМ хүртжээ

БНХАУ-ын Учао хотноо хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг олон улсын “А” зэрэглэлийн циркийн жүжигчдийн тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын 25-30-ны хооронд болж, Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид шааригтай акробатын үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртжээ.

17 дахь удаагийн тус тэмцээнд 18 орны циркийн жүжигчид оролцсон байна.

Монголын циркийн уран бүтээлчдийн хувьд Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн 21 дахь төгсөлтийн залуу жүжигчид бөгөөд номерын багшаар Х.Ганболд, продюсер Н.Эрдэнэ нар ажиллажээ.

Тэд өмнө нь энэ уран бүтээлээрээ энэ онд олон улсын дөрвөн тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн цом хүрээд байгаа бөгөөд тун удахгүй Франц Улсад болох “Grenoble” болон “Massy” олон улсын циркчдийн тэмцээнд оролцох аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих