enhiid-od

Сагсан бөмбөгч Ш.Энхийн-Од NBA, FIBA хөтөлбөрт хамрагдана

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо(NBA) болон Олон улсын сагсан бөмбөгийн холбоо(FIBA) хамтран өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын дунд “Basketball without borders” хөтөлбөр, кэмп зохион байгуулдаг. Тус кэмп нь NBA-ны тоглогчид, FIBA болон NBA-ны шилдэг дасгалжуулагчид оролцон улс бүрээс шалгарсан шилдэг залуу тамирчдад өөрсдийн туршлагаа хуваалцдаг нэр хүндтэй арга хэмжээ юм.

Харин Монголын сагсан бөмбөгийн холбоонд дээрх хөтөлбөрт тамирчнаа хамруулах урилга ирсний дагуу сагсан бөмбөгч Ш.Энхийн-Одыг хамрагдаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих