NBA

“NBA ALL STAR-2019” залуу оддын тоглолтоор эхэлнэ

Америкийн Үндэсний сагсанбамбөгийн холбооноос жил бүр зохион байгуулагддаг олон сая үзэгчидтэй тэмцээнүүдийн нэг болох “NBA ALL STAR-2019”.

Энэ сарын 16-18-ний хооронд Хойд Каролина мужийн “Спектрүм центр”-т явагдах тэмцээн, залуу оддын тоглолтоор эхлэх ажээ. Түүнчлэн хоёрдугаар сарын 17-нд “Saturday night” буюу тамирчдын ур чадварын тэмцээний аваргуудыг шалгаруулах болно.

Үзэгчдийн хамгийн их анхаарлыг татдаг төрөл бол холын зайн шидэлтийн болон цагирган дээрх довтолгооны үзүүлбэр байдаг. Энэ удаагийн холын зайн шидэлтийн тэмцээнд Стифен Көрри, Дирк Новицки нар зургаа дахь удаагаа оролцож байгаа ба тэд нэг нэг удаа түрүүлсэн туршлагатай тамирчид юм.

Өрнөд болон Дорнодын бүсийн шилдэг тамирчид хоёр багт хуваагдан өрсөлдөх бөгөөд Лейброн Жеймс, Яннис Антэтокунмпо нар тус тус ахална. Сагсан бөмбөг сонирхогчдын дунд үргэлжийн мөнхөд хүлээлт үүсгэдэг энэхүү тэмцээн хэрхэн өрнөхийг үзэх л үлддээ.

А.Чингэстэй

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих