aris-archilgaa-ba-amralt

Гэрэлтсэн чийглэг арьсны нууц нь НОЙР

    Гоо сайхан байхын ШИДЭТ арга бол сайн амралт буюу унталт.  Хангалттай нойр аваагүйгээс болж нүдний эргэн тойронд хар хүрээ татаж, зовхи унжиж хавагнаад зогсохгүй нүүрэн дээгүүр юм гарч хөгшрөлтийн шинж тэмдгүүд үзэгдэж эхэлдэг. Хэр хэмжээтэй нойр таны арьсанд шаардалагатай, яагаад хангалттай нойр авах хэрэгтэйг та мэдэх үү.

Яагаад унтах хэрэгтэй вэ?

Эмч ба эрдэмтдийн судалгаанаас үзэхэд насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-9 цаг унтах ёстой гэжээ. Тэр байтугай 6 цаг унтахад хүртэл зүрхний шигдээс болох магадлал ихэсч, үрэвслийн шинж тэмдгүүд гарч ирдэг.

Хүний бие организмд нойр яагаад тийм их чухал вэ?

Тархины үйл ажиллагаа асар их хэмжээний энерги зарцуулдаг. Машин жолоодохтой ижил зүйл юм. Машин бензин шатааж ажилладаг шиг чи энерги зарцуулж ажиллана, ингэсний дүнд чи гарцаагүй маш их ядарна. Тархи зөвхөн УНТАЖ байхдаа л өөрийгөө хоргүйжүүлж байдаг эрхтэн. Арьс нь өөрийн хоногийн цагтай бөгөөд зөвхөн оройн цагаар л гэмтлээ засаж сэргээж, эд эсээ төлжүүлж байдаг юм.

Нойр хүний арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүний бие унтаж амарахад, эд эсийн хэмжээ ихсэж, өдрийн туршид авсан гэмтлээ сэргээн засдаг. Бага зэрэг зүүрмэглэхэд л бидний биеийн олон янзын дааврууд биеийг сэргээж засаж байдаг байна. Даавар болгон өдөр шөнөд зохицсон өөрийн гэсэн онцлог хэв шинжтэй.

Нойргүйдэл бол яг стресс шиг хүний биед олон таагүй зүйл үүсгэж байдаг ба зарим даавруудын хэмжээ огцом бууж энэ нь батгашилт үүсгэдэг байна. Унтахад мелатонин үүсдэг ба энэ нь арьсны натрурал антиоксидант юм. Нойр муутай байснаар дархлаа суларч үрэвслийн шинж тэмдгүүд үүсэхээс гадна генетик ба хоол тэжээлийн хооллолтын буруу хэвшилтэй ч болдог. Үрэвсэл ихэсхэд эд эсийн ажиллах үүрэг буурдаг. Улаан нүдэлж сэрэх эсвэл арьс цоохор болсон байх зэрэг нь үрэвслийн эхний шинж тэмдгүүд юм. Тархинаас урвал үзүүлж үрэвслийн анхны шинж тэмдгүүд нь арьсан дээр илэрнэ. Арьс бол хамгийн түрүүнд үүнд өртдөг эрхтэн. Улмаар коллагенээ алдаж, уян хатан байдлаа алддаг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих