jargaltai-huuhed

Хүүхэддээ хүч зориг, сэтгэлийн тэнхээг СУУЛГААРАЙ

     Хүүхдээ хүч зоригтой, сэтгэлийн тэнхээтэй, өөртөө итгэлтэй, үнэнч шударга болгон өсгөх хүмүүжүүлэх нь эцэг, эх, өвөө, эмээ, ах эгч нарын үүрэг мөн. Бага балчирт нь хүүхдэд зөв хүн болж өсөн торних суурийг тавьж гэмээ нь ТАНЫ ХҮССЭН зөв хүн төлөвших биз ээ. Үүний тулд:

Ном уншиж өгч бай. Ялангуяа үлгэрийн ном уншиж өссөн хүүхэд үнэн болон худал, шударга ба хуурамч, үнэнч нөхөрлөл, үхэл хагацал, амьдралын хатуу, зөөлөн, нөхөрлөл, тэмцэл гээд бүхнийг амталдаг.

Үлгэр сонссоор хүүхэд үлгэрийн дүрдээ орж, өөрийгөө баатар болгож бэрхшээлийг даван туулж буйгаар, хэн нэгнийг аварч тусалж байгаагаар төсөөлж ирээдүйн амьдралдаа бэлтгэгддэг.

Өөрөөр хэлбэл орос ардын болон монгол ардын үлгэр, дэлхийн сонгодгуудаас баатарлаг түүхэн үлгэрүүдийг сонгож уншиж өгч байгаарай. Анхаарах нь: Дайтсан, тулалдсан үлгэрийг үдэш унтахын өмнө биш өдрийн цагаар уншаарай.

Үлгэр бол зөвхөн хүүхэд насны биш насан турш сэтгэлд үргэлжилдэг сонгодог бүтээл. Амьдралын хатууд хүүгээ бэлтгэх нь зөв. Гэхдээ аав та өөрийнхөө үлгэрлэлээр, баатарлаг үлгэрүүдээр дамжуулж л бэлтгэнэ шүү дээ. Баатарлаг үлгэрийг аав нь уншиж өгвөл хүүхэд зоригтой, өөртөө итгэлтэй болдог үр дүн маш өндөртэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих