nuursnii-tosol

Австралийн “Viking Мines” компани нүүрсний төслүүдээ арилжина

Австралийн Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Viking Mines” компани Монгол дахь эзэмшлээ “Алтайн Нүүрс” компанид  худалдахаар бэлтгэж байсан. Гэхдээ “Алтайн Нүүрс” компани энэхүү худалдан авалтыг үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болсон талаар мэдэгдлээ.

“Viking Мines”-ийн хувьд цаашид Монгол дахь хөрөнгөө худалдах боломжийг үргэлжлүүлэн эрэлхийлэх аж. Компани Монголд “Бэрх уул”, “Хонхор заг” гэсэн нүүрсний хоёр төслийг 100 хувь эзэмшдэг.

Жорк стандартаар 38.3 сая тонн нүүрсний нөөцтэй “Бэрх уул” төсөл нь Сэлэнгэ аймгийн нутагт байрладаг. Энэ уурхайгаас Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт нүүрс нийлүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан талаараа “Viking Mines” өмнө нь мэдээлж байсан.

“Хонхор заг” нүүрсний төслийн тухайд байгаль орчны судалгаа болон ТЭЗҮ-ээ батлуулсан. Олборлолтын лиценз нь 2013 оноос хойш 30 жилийн хугацаанд хүчинтэй. БНХАУ-тай хиллэдэг Бургастай боомтоос 40 км-ийн зайд оршдог болохыг “Viking Mines” компани онцоллоо.

Ямартай ч хувьцааны ханш нь 0.012 австрали доллароор арилжигдаж байна.

эх сурвалж: bloomberg.com

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих