alt-hailuulah

Алт цэвэршүүлэх үйлдвэр барих асуудал шийдэгдлээ

Үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх болон борлуулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн төсөвт тодотгол хийж, Алт цэвэршүүлэх үйлдвэр барих газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлэжээ. Мөн дэд бүтцийн судалгаа болон байгаль орчны багц үнэлгээг хийх санхүүжилтийг тус компанийн төсөвт тусгажээ.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг байгуулаад байгаа юм.

“Эрдэнэс алт ресурс” компанийг геологи хайгуулын ажил гүйцэтгэж улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлж, олборлолтын хэмжээг өсгөх, үнэт металлыг олон улсын стандартын дагуу Монголд цэвэршүүлэх, эрдсийн санг арвижуулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Монгол Улсын зээлжих зэргийг өсгөх томоохон зорилтын хүрээнд байгуулсан аж.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих