gazriin-tos

Газрын тосны олборлолтын СТАТИСТИК мэдээ

Газрын тосны олборлолтын чиглэлээр  Манай Улсын хэмжээнд 2018 онд нийт 6.4 сая баррель / 866.3 мянган тонн/ газрын тос олборлон, 6.18 сая баррель /840.4 мянган тонн/ газрын тос экспортолж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн ба төсвийн орлогын үүргийг 100% биелүүлсэн.

Энэ оны 01 дүгээр сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд 434637 баррель буюу 58896 тонн газрын тос олборлож, 388771 баррель буюу 52836 тонн газрын тос экспортлоод байна.

Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр: 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.

Үүнээс:

  • А-80 автобензин 97;
  •  Аи-92 автобензин 37;
  • Дизелийн түлш 35;
  • ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.

2018 онд нийт 1,87 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсноос автобензин 494,7 мянган тонн, дизель түлш 953,9 мянган тонн, онгоцны түлш 65,8 мянган тонн, шингэрүүлсэн шатдаг хий 39,5 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 316,9 мянган тонныг тус тус импортолжээ.

2019 оны 01 дүгээр сард шатахууны хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа төрлөөс хамаарч 86-107 ам.доллараар буурсан. Тухайлбал, А-80 автобензины хилийн үнэ 86 ам.доллараар буурч 501 ам.доллар, Аи-92 авто бензиний үнэ 86 ам.доллараар буурч 531 ам.доллар, дизель түлш 107 ам.доллараар буурч 599 ам.доллар болсон байна.

ОХУ-аас нийлүүлж буй шатахууны хилийн үнэ буурсантай холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 16-наас шатахууны жижиглэнгийн үнэ улсын хэмжээнд А-80 автобензин 76-100 төгрөг, АИ-92 автобензин 89-100 төгрөг, Аи-95 автобензин 70-100 төгрөг, дизелийн түлш 80-100 төгрөгөөр тус бүр буураад байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих