Rio-Tinto

“Рио Тинто” компани 350 сая тонн ТӨМРИЙН ХҮДЭР экспортлоно

“Rio Tinto” компани 2019 онд олборлохоор зорьж байгаа төмрийн хүдрийн хэмжээгээ 3.5 хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь төмрийн хүдрийн эрэлтэд нөлөөлөхгүй гэж тус компани үзжээ. Тийм учраас 2019 онд Rio Tinto” Австралиас 338-350 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөж байна.

2018 онд үзүүлэлт нь зорилтдоо хүрч, шинжээчдийн хүлээлтээс давжээ. БНХАУ-ын хувьд төмрийн хүдрийн импорт нь 2018 онд сүүлийн найман жилд анх удаа буурсан юм.

Үүнээс гадна цаашид зэсийн гарц нь 13 хувиар буурч магадгүй гэж “Rio Tinto” үзэж байна. Энэ нь Кеннекотт уурхайн гарц саатах төлөвтэй байгаатай холбоотой богино хугацааны өөрчлөлт ажээ.

Харин урт хугацаандаа таван тэрбум ам.долларын санхүүжилттэй “Оюу Толгой”-ийн гүний уурхай болон АНУ дахь “Resolution” зэсийн төслөөс хамаарч зэсийн нийт гарц нь өснө гэж таамаглажээ.

2018 онд тус компанийн хувьцааны ханш хоёр хувиар өссөн бол гол өрсөлдөгч болох “BHP Group”-ийнх 6.8 хувиар өсжээ.

эх сурвалж: Bloomberg

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих