Таван-толгой-ХК-сүүлийн-10-жил

“Таван толгой”-н хувьцааг ирэх есдүгээр сард арилжина

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалах тухай шийдвэр гаргалаа.

Хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг есдүгээр сарын нэгний дотор нээж, үе шаттай арилжаалахыг салбарын сайдад даалгалаа. Мөн олон улсын Хөрөнгийн биржийн стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг хамгийн оновчтой бүтцээр өөрчилж, компанийн хамаарал бүхий компанийн нэгдэл байгуулахаар болсон байна. Тус компанийн нэгдлийн оролцогчийн хувьцааг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид 12 дугаар сарын нэгний дотор арилжиж эхлэхээр тооцон бэлтгэлээ хангахыг даалгажээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2019 оны I улирлын байдлаар 4.2 сая тонн нүүрс олборлож, 2.4 сая тонныг экспортолсон байна. Харин борлуулалтын орлого нь 741 тэрбум төгрөг хүрчээ. Одоогоор олон улсын зах зээлд IPO гаргах ажлын хүрээнд дөрвөн зөвлөх, эдгээрээс хоёр гэрээт зөвлөхтэй хамтран ажиллаж байгаа гэж мэдээлсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих