dubai-ireedui-muzei-01

ДУБАЙ: Дэлхийн музейн түүхэнд шинэ өнгө нэмэх “ИРЭЭДҮЙ” музей

Алдарт Дубай хотын олон нийтийн анхаарлыг татсан барилгуудын тоо нэгээр нэмэгдээд байна. Энэ бол “Ирээдүй” нэртэй музей бөгөөд ирэх жилээс өнөдр үүдээ нээх ажээ.

Энэ дугараг хэлбэр бүхий музей Дубай хотын хамгийн том хурдны зам болох Шейх Зайед -аар зорчиж байгаа хүмүүст ил харагдах юм. Эмирт цамхгийн хажууд баригдаж байгаа энэ бүтээн босголтын төслийг Дубайн Ирээдүйн Сан санаачлан хэрэгжүүлж байна. Энэ санг Дубай хотын захирагч Мухаммед бин Рашид аль Мактоум удирдан явуулдаг байна. Их хэмжээний цэвэр ганга ашиглан барьж байгаа музейн барилга шилдэг дизайн шагналыг аль хэдийн хүртээд байгаа юм. Ирээдүйн Музейг анх 2019 онд нээхээр төлөвлөж байсан ч хойшлогдож ирэх жил үүд хаалга дэлгэх юм. Энэ музейд хүн төрөлхтний ирээдүйд чухал нөлөө үзүүлэх бүх төрлийн үзмэр, бүтээлүүд тавигдана. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд ашиглаж болох техник технологиос эхлээд анагаахын салбарын нээлтийг харуулсан бүтээлүүд хүртэл байх юм. Дубай хотыг шинэ технологи, санал санаачлагын гол төв болгон хөгжүүлэх зорилгын нэг хэсэг нь энэхүү музей болж байна.

Барилгын гадна талыг гөлгөр, мөн гагнаас оруулалгүй бат бөх хийхэд археологичдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээ ихээр шаардагджээ. Ер нь энэ барилгыг барихад дэлхий дээр өмнө ашиглагдаж байгаа арга техник болон системийг нэвтрүүлж байгааг дурдсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих