bank-shumtgel-huraamj

Банкуудын шимтгэл, хураамж авах шинэчилсэн журам батлагджээ

~Банкуудын  шимтгэл, хураамж авах шинэчилсэн журам батлагджээ~

Монголбанкнаас банкны хүү бодох аргачлал, хүү, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Төв банкны хуулийн 5.7-д банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тухай үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд шинэ заалт орсон байдаг.

Уг заалтад банкны хүү бодох аргачлал, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмыг өнгөрсөн долдугаар сарын 23-ны өдөр шинэчлэн баталж, мөрдүүлж эхлээд байгаа аж. Тус журамд орсон гол өөрчлөлт нь банкууд зээлийн хүүг сараар зарладаг байсныг жилээр зарладаг болгох, банкууд хүү шимтгэлийн хэмжээндээ өөрчлөлт оруулах, бүртээ цахим хуудсандаа мэдээлдэг байх, 100 сая ба түүнээс доош дүнтэй зээл олгохдоо нийт зээлийн дүн,

зээлийн хүү, шимтгэлд хэдэн төгрөг төлөх бодит өртгийн хэмжээний талаар үйлчлүүлэгчид тодорхой танилцуулах, зээлийн гэрээний үсгийг 9-өөс багагүй буюу иргэд олон нийтэд уншигдахуйц хэмжээтэй байлгах, зээлийн хүүг урьдчилан суутгаж авахыг хориглох, банкууд иргэдийн санал гомдлыг шийдвэрлэх бүтэцтэй байх гэх мэт санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах нэмэлт өөрчлөлт орсон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих