oron-suutsnii-zeel

Өнгөрсөн долдугаар сард 629 иргэнд ипотекийн зээл олгожээ

~Өнгөрсөн долдугаар сард 629 иргэнд ипотекийн зээл олгожээ~

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ удаад хадгаламж, зээлийн хүүд гарсан өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар мэдээлэл хийлээ.

Долдугаар сард 46.9 тэрбум төгрөгийн зээлийг 629 иргэнд олгожээ. Үүний 6.3 тэрбум төгрөгийн зээлийг орон нутагт олгожээ. Нийт зээлдэгчээс 167 зээлдэгч нь орон нутгийнх юм байна. Ипотекийн зээлийн жилийн өсөлтийг нь авч үзвэл 3.5 хувь.

Хөтөлбөрийн зээлийн эх үүсвэр тодорхой төвшинд хязгаарлагдсан нь эерэг нөлөөлөл харуулж байгаа юм байна. Учир нь банкны салбар өөрийн эх үүсвэрээр гаргадаг зээл нэлээд нэмэгдсэн байна. Нийт 4.3 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгогдож, 93885 хүн ипотекийн зээлтэй байгаа юм байна. Үүнээс 30 мянган хүн нь орон нутагт бий.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих