mahnii-une

Адуу, үхрийн мах 5500 төгрөгийн үнэтэй байна

Сүхбаатар аймагт 3 үйлдвэр, цех, 3 аж ахуйн нэгж, хоршоо, 25 иргэн мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 10 дугаар сарын байдлаар 23 тн тэмээний мах, 2222 тн адууны мах, 3212 тн үхрийн мах, 1602 тн хонины мах, 1614 тн ямааны мах нийт аймгийн хэмжээнд 8673 тн мах бэлтгэж зах зээлд худалдан борлуулсан байна.

Дээрх үйлдвэр, цех, хоршоодын үйлдвэрийн хүчин чадлыг судлахад дунджаар хоногт 50-100 бод, 200-300 бог нядлах хүчин чадалтай, үнийн хувьд адуу, үхрийн мах нэг кг нь тус бүр 5000-5500 төгрөг, хонь, ямааны мах 4000-4500 төгрөгийн үнэтэй байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих