“Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, продюсер, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бие даасан тоглолтоо ирэх аравдугаар сарын 4,5-нд хийхээр болжээ.
“Улаанбаатар палас”-т хийх түүний тоглолтонд “Никитон”, “Мотив”, “4men” зэрэг хамтлагаас гадна “Харанга”-ын Лхагваа, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Наран, С.Сэрчмаа нар ая дуугаа өргөх юм байна. Сонирхуулахад, Д.Өлзий-Орших нь “Хайрын бурхан”, “Чи минь”, “Дурлаж бичсэн шүлэг”, “Эрчүүд”, “Хайртай гэхээсээ өмнө”, “Чи над шиг дурлаж чадах уу” зэрэг дууны үг, аяыг бичсэн билээ. Зохион байгуулагчаар “Max Music” Entertainment ажиллаж байгаа гэнэ.