said-Sumyabazar

Уул, уурхайн салбарын бодлого түүний хэрэгжилт

Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажлын төсөв, төлөвлөгөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны А/13 дугаар тушаалаар батлагдсан.

Энэ онд үргэлжлэн хэрэгжих геологийн зураглал, ерөнхий эрлийн болон сэдэвчилсэн судалгааны 26 төслийг 20,521,949,500 төгрөгөөр, шинээр хэрэгжүүлэх геологийн зураглал, ерөнхий эрлийн болон сэдэвчилсэн судалгааны 17 төслийг 4,100,000,000 төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа буюу нийтдээ 24,621,949,500 төгрөгийг геологийн судалгааны ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ хүрээнд геологийн салбарын түүхэн үйл явдал, ач холбогдлыг олон нийтэд танин мэдүүлж, сурталчлах, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт, зөвлөгөөн, ажил мэргэжлийн уралдаан, аялал, соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэрэг ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/195 дугаар тушаалын дагуу Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр алт, жонш, шороонд орд, төмөр, газрын тос гэсэн 5 төрлийн ашигт малтмалын хайгуулын ажилд хэрэглэх аргачилсан зөвлөмжийн төслийг салбарын эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй хамтран боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих