~Австралийн нүүрсний салбарынхан АМЖИЛТ тогтоолоо~
Өнгөрсөн онд Австралийн нүүрсний экспортын орлогын үр дүн өмнө нь 2011 онд тогтоож байсан дээд амжилтыг даруй 10 тэрбум доллараар ахиулсан тухай Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн нүүрсний асуудал хариуцсан захирал Грэг Эванс мэдэгдсэн байна.
Тус улсын нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн онд нийтдээ 372 сая тоннд хүрсэн бөгөөд үүнд 200 сая тонн эрчим хүчний нүүрс, 172 сая тонн коксжих нүүрс багтжээ.
Харин нүүрсний экспортын үнэлгээний хувьд эрчим хүчнийх 20.8 тэрбум доллар, коксжих нүүрсний дүн 35.7 тэрбум доллартай тэнцжээ. Энэ нь өнгөрсөн 2017 оны нүүрсний экспортын үнийн дүнгээс даруй 35%-иар давсан байна.
Тус улсын нүүрсний экспорт 2011 оны нүүрсний зах зээлийн үсрэнгүй өсөлттэй байсан жил 46.7 тэрбум доллартай тэнцэж дээд амжилт тогтоож байсан бол 2017 оныг ийнхүү бүр том орлогын үр дүнтэйгээр Австралийн нүүрсний салбарынхан үдэж чаджээ.