ahuin-gal-tuimer

Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү…

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын ерөнхий газарт ахуйн гал түймрийн 6 дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод гараж, ачааны автомашин шатсан бол Сэлэнгэ аймгийн Мандал суманд 10Х12-ийн хэмжээтэй байшин, Дундговь аймгийн Сайнцагаан суманд “Фун карго” загварын суудлын автомашин, Дорнод аймгийн Хэрлэн суманд худаг, Сүхбаатар дүүрэгт байшин тус тус шатжээ.

Түүнчлэн Ховд аймгийн Дуут, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумдад айлын гэр шатсан байна. Мөн аврах ажиллагааны нэг дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын иргэн, 36 настай эмэгтэй, малаа хотлуулна гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг ар гэрийнхэн нь өгчээ.

Дуудлагын дагуу сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан нутгийн захиргааны байгууллагын 4 ажилтан ажиллаж, гэрээсээ 8 км-ын зайд, “Арбулагийн-Адаг” гэдэг газар нутгийн малчныд байхад нь олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Ахуйн гал түймэртэй холбоотой тоон мэдээллийг хүргэхэд, он гарсаар улсын хэмжээнд 4149 удаагийн Обьектын гал түймэр бүртгэгдэж, 29 том хүн, 15 хүүхэд өртөн амь насаа алджээ. Мөн 24 том хүн, найман хүүхэд түлэгдэж гэмтсэн байна. Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн аюулаас 30 том хүн, 34 хүүхэд нийт 64 иргэний амь насыг аварчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих