БНСУ дахь коронавирусийн нөхцөл байдал болон сонгуулийн үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Та бүхэнд мэдээлэл хүргэж байна.
БНСУ-д 2020 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар нийт халдвар авсан 10591, нас барсан 225, эдгэрсэн 7616 тохиолдол бүртгэгдсэн байна.
Сонгуулийн үеэр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ:
Үндэсний Ассамблэйн 21 дэх удаагийн сонгуулийн санал хураалт 06:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Гэртээ тусгаарлагдсан иргэдийн хувьд 18:00 цагаас хойш санал өгөх боломжтой. Гэрээсээ гарах зөвшөөрөгдсөн цаг нь 17:20-19:00 ба 18:00 цагаас өмнө санал хураалтын байранд ирж тусгай бүртгэлд хамрагдсан тохиолдолд санал өгөх боломжтой юм байна.
Харин халдвартай өвчтөнүүдийн хувьд “оршин суух хаягаар өгөх санал хураалт”-ын бүртгэлд урьдчилан хамрагдаж бүртгүүлсэн тохиолдолд шуудангаар санал өгөх боломжтой юм.