land-nuralt

Заамарт болсон уурхайн осол шаардлага хангаагүй уурхайн тод жишээ

Хоёрдугаар сарын 27-нд Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд хөрсний 80 метр метрийн гүнтэй нуранги үүсч 6 ажилтан өртжээ. Мөн уурхайн 2 экскаватор, 1 бульдозер тус хөрсний нурангид дарагдаад байгаа бөгөөд одоогоор дарагдаад байгаа ажилчид тус техникүүдийн бүхээгт байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Одоогоор 2 ажилтныг аварч чадсан байна.

Үлдсэн дөрвөн ажилтанг эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулахаар тухайн өдрийн 19.00 цагийн үед Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр очоод байгаа юм.

Нуралт үүссэн шалтгааныг газар хөдлөлтөөс үүсэлтэй байж магадгүй гэсэн боловч ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр дараах тайлбарыг хийлээ. “Үүнийг газар хөдлөлттэй уялдуулж ойлгож болохгүй. Нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус гоожиж байна. Нуралт үүссэн шалтгаан нь уурхайн усан сангаа нуралт болсон хананаас ердөө 100 метрийн цаана байрлуулсан. Улмаар усан сан нэвчилт өгч хөрсний сулралт үүссэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд тогтооно” гэв.

“Эко Алтан Заамар” ХХК нь 2014 онд байгуулагдсан уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани бөгөөд “Алтайн хүдэр”-ийн охин компани юм. Одоогоор МХЕГ-аас осол болсон “Эко Алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Уурхайн гүн бол хамгийн эрсдэлтэй ажлын байр. Энэ ч утгаараа шаардлага хангасан уурхайн стандарт үгүйлэгдэж байна. Эд баялгаа ухаж эртхэн олох ашгаа бодохоос өмнө хүн ажиллах эрүүл аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих