nuurs-olborlogch

ИНДОНЕЗ: Нүүрсний олбоглогчид сэргээгдэх эрчим хүчийг түлхүү сонирхож байна

Индонезийн нүүрс олборлогч компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарыг бизнесээ тэлэх шинэ боломж гэж харж байна. Ялангуяа нарны эх үүсвэр болон биомасс ашигласан сэргээгдэх эрчим хүчийг түлхүү сонирхож байна.

“Adaro Energy” компани Суматра арал дээр 100 мегаваттын нарны цахилгаан станц барихаар зорьж байна. “Bukit Asam” компани мөн л нарны эх үүсвэрийг ашиглах зорилготой байгаа бол “Tambangraya” компани нарны болон усан цахилгаан станц барихаар төлөвлөжээ. Тус улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогын хүрээнд шатах түлшнээс хамааралтай байдлаа багасгах зорилт дэвшүүлээд байгаа учир компаниуд ийнхүү бизнесээ төрөлжүүлэхэд анхаарч эхэлжээ.

Мөн олон улсын хөрөнгө оруулагчид нүүрсээр ажилладаг цахилгаан станцын шинэ төслүүдээс зайлсхийх болсон нь нэг шалтгаан болжээ. “HSBC”, “Deutsche Bank”, “Danske” зэрэг томоохон банкнууд нүүрсээр ажилладаг цахилгаан станц шинээр барих төсөлд санхүүжилт олгохоо хязгаарлаад байгаа.

Индонез улсад хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байсан өмнөд солонгосын банкнууд ч мөн сүүлийн үед тэдний эгнээнд нэгдэн бодлогоо өөрчилж эхэлжээ.БНСУ-ын Экспорт, импортын банк, Хөгжлийн банкнуудын санхүүжилт зогссоноор 1000 мегаваттын нүүрсний хоёр цахилгаан станц барих ажил гацаанд ороод байгаа юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих