mongo-ugaah-gemt-hereg

ИРАН: Удаан хүлээлгэсэн мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хууль батлагдлаа

Иран Улс удаан хүлээсэн мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хуулийг өнгөрсөн Бямба гарагт баталж, олон улсын санхүүгийн системд нэвтрэхэд нэг алхам ойртлоо.

Ийнхүү шинэ хууль баталсан нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх олон улсын бодлогыг тодорхойлдог Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба /Financial Action Task Force буюу ФАТФ/-ны зөвлөмжийг тодорхой хэмжээнд биелүүлсэн явдал юм.

Тус батлагдсан хуульд ФАТФ-ын зүгээс нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвлөсөн дөрвөн зүйлийн хоёрыг нь тусгасан байна.

2008 онд ФАТФ Иран улсыг олон улсын хууль сахиулах байгууллагуудтай мөнгө угаах гэмт хэргийн талаар мэдээлэл хуваалцах хүсэл зориггүй буюу хамтран ажилладаггүй улсад тооцон хар жагсаалтад оруулсан юм.

2018 оны 10 дугаар сарын дотор ФАТФ-ийн зөвлөмжүүдийг биелүүлэх ёстой байсан ч биелүүлээгүй тул хар жагсаалтын хугацааг 2019 оны 2 дугаар сар хүртэл сунгаж, энэ хугацаанд шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хуулиндаа тусгахыг шаарсан байна.

эх сурвалж: АТГ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих