viza-hongololt

Катарт зорчих ОХУ-ын жуулчид, хөлбөмбөг сонирхогчдод ХӨНГӨЛӨЛТ үзүүлнэ

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ Катар улсад болохоор бэлтгэл ажлаа эхлээд байна. Тэмцээнийг үзэх Оросын жуулчид, хөлбөмбөгийн фанатуудад визний хөнгөлөлт үзүүлнэ хэмээн Катарын Хөрөнгө оруулалтыг дэмжих сангийн тэргүүн шейх Али Аль-Валид Аль Тани РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ. Шейх Али Аль-Валид Аль Тани Катарын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зохицуулагчаар мөн ажилладаг.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаа тэмцээн Арабын улсад болох гэж байна. Тэмцээн 2022 оны арваннэг, арванхоёрдугаар сарыг дамнуулан зохиогдох юм. Тэмцээнийг зохион байгуулагчдын тооцоогоор 2,5 сая жуулчин, хөлбөмбөгийн фанатууд Катарт ирэх ажээ.

“Өнөөдөр мөрдөгдөж байгаа журмаар ОХУ-ын иргэд Катарын нийслэл Доха хотод ирээд визээ мэдүүлж, авч болж байгаа. ДАШТ-ий үеэр энэ журмыг бид бүүр хөнгөлнө” хэмээн шейх хэллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих