coronavirus-sergiileh

Коронавирусийн халдварын тохиолдлын үед тусламжийг хэрхэн үзүүлэх талаар сургалт хийлээ

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг Зөвлөх поликлиникийн хэсэгт “Шинэ коронавирүсийн халдварын үед амбулаторийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх нь” халдварын сэргийлэлтийн иж бүрэн үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар ЭМЯ, ДЭМБ-ийн Коронавирүсийн (nCoV)-ийн халдварын цаг үеийн мэдээлэл, “Шинэ коронавирүсийн (nCoV)-ийн халдварын сэжигтэй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд баримтлах халдварын сэргийлэлт, хяналтын түр удирдамж”-ийн танилцуулга мэдээлэл болон шинэ коронавирүсийн (nCoV)-ийн халдварын тохиолдолд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тусгаарлах өрөө тасалгаа, хамгаалах хувцас хэрэгсэл, тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах багаж хэрэгслэлийн бэлэн байдал, хэрхэн ашиглах зааварчилгааг эмч, сувилагч нар гардан гүйцэтгэн дадлага сургуулалтыг явууллаа. Энэхүү үзүүлэх дадлага, сургалтанд тус эмнэлгийн нийт 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжлтнүүд оролцон мэдлэг, мэдээллээ дээшлүүллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих