azar-mongol

Монгол Улс эрчим хүчний салбарт Азербайжантай хамтарна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Азербайжан улсад айлчлах үеэрээ тус улсын Эрчим хүчний сайд Парвиз Шахбазовтой уулзан эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ. Ялангуяа хоёр улс газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэж Ц.Даваасүрэн уулзалтынхаа үеэр онцолсон байна. Газрын тос болон байгалийн хийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор Азербайжаны төрийн өмчит Аж үйлдвэр, газрын тосны дээд сургуульд Монголоос оюутан суралцах боломж бий эсэхийг лавласан байна.

Азербайжаны Эрчим хүчний яам Монгол Улсын тавьсан хүсэлтийг хүлээн авч дээд боловсрол олгох, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөц бололцоонд тулгуурлан хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ онцлон тэмдэглэсэн байна. Монгол болон Азербайжан улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн жил хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих