Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 15-ны лхагва гарагт болж, Биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулга хийв.
Улсын хэмжээнд тус салбарт төрийн 40, төрийн бус 910 нийт 950 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны статистик мэдээгээр улсын хэмжээнд 17818 спортын цол зэрэгтэй тамирчин, 2565 дасгалжуулагч, багш ажиллаж, 1017 спортын заал, 765 спортын гадаа талбай байгаа нь тоологджээ.