tejeewer-amitad

Тэжээвэр нохдод “Taeniidae”-ийн халдваржилт байгаа эсэхийг тогтооно

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс Хэрлэн сумд 2019 оны 11-р сарын 04-05-ны хооронд золбин нохойн тооллого хийлээ. Тус тооллогын үед Taeniidae-ийн халдваржилт тогтоох зорилгоор 50 өрхийн нохойноос дээж цуглуулан, шимэгч судлалын лабораторид өндөг хөвүүлэх аргаар 2019 оны 11-р сарын 28-аас 2 хоногийн хугацаанд шинжлэхэд 3 сорьцонд Taeniidae-ийн өндөг илэрч, халдваржилт 6% болохыг тогтоов.

  • Шинжилгээний хариуг зөвлөмжийн хамт нохойн эздэд хүргэх
  • МЭА-тай хамтарч, үүсгэгчийн өндөг илэрсэн айл өрхийн нохойны хэвтэр орчмыг цэвэрлэж хашаанд халдваргүйтгэл хийх, нохдыг туулгажуулах
  • Хүн амын дунд бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга зохион байгуулах

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих