Балбад амьдарч байсан гэрэл зурагчин Хамид Сардар-Афхами 10 гаруй жил Төвөд, Гималайг судалж байгаад дараа нь Монгол руу сүнс, бөө байдагт итгэдэг нүүдэлчин цаатнуудын мөхөж буй угсаатны амьдралтай танилцахаар иржээ.
Сардар-Афхами цаатнуудын талаар цуврал гэрэл зураг авахын хажуугаар “Цаатнууд” хэмээх кино хийж, түүндээ Хөвсгөл нуурын ойролцоо монголчууд хэрхэн нүүдэллэж байгааг үзүүлжээ.
Зураг авалтын группийнх хэдэн зуун цаатантай хамт тэдний ариун дагшин хэмээгдэх ой руу нүүдэллэсэн байна. Тэдний бүтээсэн кино Банф хэмээх уулын кино наадамд “Уулын соёлын тухай шилдэг кино” шагналыг хүртжээ.
Энэ угсаатан хурдацтайгаар цөөрч, өдгөө 44 өрх л үлджээ. Өөрөөр хэлбэл 200-400 хүн л байдаг гэсэн үг.
Цаа буга болон цаатнуудыг үзэхээр Монголд олон мянган жуулчин ирдэг. Гэвч улсаас цаа бугын өсөлт болон цаатнуудын ахуй амьдралыг дэмжих тал дээр ахиц гарсан ажил хийхгүй байгааг иргэд хэлдэг.