259813_1

Цахилгаан хураагуур ихэссэнээр никелийн нөөц буурна

Цахилгаан машин зэрэг цахилгаанаар ажилладаг зүйлс ихсэх тусам цэнэг хураагуурын салбарыг дагаад дэлхийн хэмжээнд дэлхийн никелийн нөөц буурах төлөвтэй гэж шинжээч Жим Леннон онцолж байна.

Никелийн ханш 2007 онд 51 мянга 800 ам.доллар хүрсэн нь бүх цаг үеийн дээд цэг болсон юм. Тухайн үед нөөц нь буурч байжээ. Харин 40 жилийн туршлагатай шинжээч Жим Ленноны таамгийн дагуу нөөц буурвал ойрын гурван жилдээ никелийн ханш үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Лондоны Металлын биржид никелийн ханш тонн нь 13 мянган ам.долларт хэлбэлзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хамгийн сайн үзүүлэлттэй металлд тооцогдож байна.

Никелийн ханш 2016 оноос сэргэж эхэлсэн юм. Цаашид нэг тонн никель 15-20 мянган ам.доллар хүрч өсөх магадлалтай гэж харж байна. Агуулах дахь нөөцийн тухайд 12 долоо хоногийн хэрэглээг хангах хэмжээнд байгаа аж. Харин цаашид багасаж, 2020 он гэхэд таван долоо хоногийн хэрэглээг хангах түвшинд хүрч магадгүй гэж үзэж байна.

“Bloomberg New Energy Finance”-ийн тооцоолсноор цахилгаан автомашин болон бусад тээврийн хэрэгсэлд ашигладаг лити-ион цэнэг хураагуурын хэрэглээ өссөнөөр 2020-2030 он гэхэд никелийн эрэлт ес дахин өсөх төлөвтэй байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих