ХДХВ/ДОХ-ын өвчлөл улам залуужиж байна. Улсын хэмжээнд энэ оны байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 13 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ нь нийт халдварт өвчлөлийн 38 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 558 өвчлөл буюу 4.3 хувиар өсчээ.
Нийт халдварын 40 хувийг тэмбүү, 33 хувийг заг хүйтэн, 26 хувийг трихоиониаз, 0.1 хувийг ХДХВ/ ДОХ эзэлж байгаа юм.