aca623472644f7d1d24f03e38c98af39

Эрдэнэт 40 сая долларын“Стандарт” банкны өрийг төлсөн

“Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг гаргаж “Стандарт” банкны өрийг төлсөн” гэж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдлээ.

“Жаст” группийн захирал Х.Батхүү 2009-2010 онд “Стандарт” банктай зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл удаа дараа нэмж зээл авснаар 160.1 сая ам.доллар авсан байна. Үүнийг хугацаандаа төлөөгүй тул Лондоны арбитрт хандсан байдаг. “Стандарт” банкнаас 86.95 сая ам.долларыг зээлийн батлан даагчаар оролцсон “Эрдэнэт үйлдвэр”-ээс нэхэмжилсэн юм. Харин Лондоны Олон улсын арбитрын шүүх үүнийг хасаж, 51 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг 2016 онд гаргаж байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих