000315108

Япон улс байгаль орчны салбарт 1.8 сая доллар өглөө

Япон Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Такаока Масато, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсад олгох 1.8 сая америк долларын (200 сая иен) буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Элчин сайд Масато Такаока,

Хоёр улсын Засгийн газар стратегийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд үргэлжлүүлж байна. Өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчилсан. Энэ үеэр Монгол-Япон улсууд стратегийн түншлэлийн хэмжээнд хамтран ажиллахаа нотолсон юм. Байгаль орчны салбарт бид өмнө нь ч хамтран ажилладаг байсан. Дэлхийн дулаарлын эсрэг хамтран ажиллах гэх мэт олон чиглэлд хамтарна. Манай Засгийн газар нийслэл дэх Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг (ЦУНБХТ) санхүүжүүлэн нээсэн. Энэ удаад Монгол Улсын экологийн өвөрмөц тогтцыг хамгаалах, энэ чиглэлийн судалгаа хийх, ЦУНБХТ-д шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх ажлууд хийнэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,

Би Засгийн газар хоорондын ноот бичигт гарын үсэг зурсандаа их баяртай байна. Япон Улс манай улсад шилжилтийн хүнд үеэс эхлэн өнөөг хүртэл нийт 22 удаагийн 2.8 тэрбум америк долларын (310 тэрбум иен) зээл тусламж, төслийн бус 195 орчим сая америк долларын зээлийг эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал, байгаль орчны төслүүдэд олгосон, бидний хамгийн чухал түнш орнуудын нэг.

Усны нөөцийн тухайд АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 сая америк долларын буцалтгүй тусламжаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, хүчин  чадлыг нь өргөтгөх төсөл хэрэгжиж байна. Японы энэ удаагийн буцалтгүй тусламжийг мөн усны нөөцийн чиглэлд зарцуулна. Японы “Өвсний үндэс” хөтөлбөр ч өөр салбаруудад хэрэгжсээр байгааг энд дурдах хэрэгтэй. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын мэргэжилтнүүд манай улсад айлчлан, санхүүжилтийг чухам ямар ажлуудад зарцуулах вэ гэдгийг шийднэ. Өнөөдөр Ерөнхий гэрээнд гарын үсэг зурлаа гэсэн юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих