mongolia-plans-to-export-30-million-tons-coking-coal-2017-65767-11591032

Нүүрсний экспорт өсөж 7,8 тонн болсон

2019 оны I улиралд нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өсөж, 7.8 сая тонн болсон талаар Сангийн яам мэдээллээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Гашуунсухайт-Ганцмод боомтын экспорт тасалдсантай холбоотойгоор нүүрсний гарц огцом буурсан юм. Харин энэ он гарсаар экспорт хэвийн тогтвортой үргэлжилсэн байна. Хоёрдугаар сард Монгол, БНХАУ-ын Сар шинийн баяр тохиосон учир экспорт тодорхой хэмжээнд саатжээ. Гол экспортлогч компаниудаас Шивээхүрэн-Сэхэ боомтоор экспорт хийж байгаа “Terracom” компани зөвхөн гуравдугаар сард л гэхэд 152.5 мянган нүүрс экспортолсон байна.

Үүнээс 86 хувь нь коксжих нүүрс байжээ. Энэ маягаараа экспортоо үргэлжлүүлбэл жилд 1.8 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй гэж тус компани мэдээллээ. II улиралд эрчим хүчний нүүрсний уурхайн олборлолтоо эхэлж, цаашид Монголоос жилд гурван сая тонн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих